Дижитал эрхийн менежментийн тухай
Энэхүү төхөөрөмжийг ашиглахдаа бүх хуулийг дагаж мөрдөн, орон нутгийн зан заншил, бусдын хувийн нууц, хууль
ёсны эрх, үүний дотор зохиогчийн эрхийг хүндэтгэнэ үү. Зохиогчийн эрхийн хамгаалалтын дагуу зарим зураг, ая дуу
болон бусад агуулгыг хуулбарлах, өөрчлөх, шилжүүлэх боломжгүй байж болно.
Агуулга эзэмшигчид оюуны өмчөө, үүний дотор зохиогчийн эрхээ хамгаалахдаа дижитал эрхийн менежментийн (DRM)
янз бүрийн технологи ашиглаж болно. Энэ төхөөрөмж DRM-ын хамгаалалттай агуулга руу нэвтрэхдээ янз бүрийн DRM-
ын програм хангамж ашигладаг. Та энэ төхөөрөмжөөр WMDRM 10, OMA DRM 1.0, OMA DRM 1.0 forward lock, OMA
DRM 2.0-ын хамгаалалттай агуулга руу нэвтэрч болно. Хэрэв тухайн DRM програм хангамж агуулгыг хамгаалж
чадахгүй бол, агуулга эзэмшигчид DRM-ын хамгаалалттай шинэ агуулгад нэвтрэх ийм DRM програм хангамжийн
чадавхийг цуцлахыг хүсэж болно. Ийнхүү цуцалснаар таны төхөөрөмжид байгаа DRM-ын хамгаалалттай ийм агуулгын
хугацааг сунгахаас мөн сэргийлж болно. Ийм DRM програм хангамжийг цуцлах нь бусад төрлийн DRM-ээр
хамгаалагдсан агуулга буюу DRM-ээр хамгаалагдаагүй агуулгыг ашиглахад нөлөөлөхгүй.
Дижитал эрхийн менежментийн (DRM) хамгаалалттай агуулга нь тус агуулгыг ашиглах таны эрхийг тодорхойлсон
лицензтэй хамт өгөгдөнө.
Бусад шилжүүлэх аргууд нь төхөөрөмжийн ойг форматалсны дараа OMA DRM хамгаалалттай агуулгыг ашигласаар
байх боломжийг танд өгөх, агуулгын хамт сэргээх хэрэгтэй лицензүүдийг шилжүүлж болохгүй. Таны төхөөрөмж дэх
файлууд гэмтсэн тохиолдолд лицензүүдийг сэргээх хэрэгтэй байж болно.
36
Бүтээгдхүүн ба аюулгүй байдлын мэдээлэл
Хэрэв таны төхөөрөмж WMDRM хамгаалалттай агуулгатай бол төхөөрөмжийн ойг форматалсан тохиолдолд агуулга
болон лицензүүд алдагдана. Таны төхөөрөмж дэх файлууд гэмтсэн тохиолдолд агуулга болон лицензүүд алдагдаж
болно. Лицензүүд буюу агуулга алдагдвал төхөөрөмж дээрээ тэрхүү агуулгыг дахин ашиглах боломжийг тань
хязгаарлаж болно. Нэмэлт мэдээлэл авъя гэвэл үйлчилгээ үзүүлэгчдээ хандана уу.
Зарим лиценз тодорхой SIM картад холбогддог бөгөөд SIM картыг төхөөрөмжид хийж байж л хамгаалагдсан агуулгад
нэвтэрдэг байж болно.