Ойг хуваах
Энэхүү төхөөрөмжийн дараах функцүүд санах ойг хуваан хэрэглэж болно: мультимедиа зурвас илгээх (MMS),
имэйлийн хэрэглээ, шуурхай зурвас илгээх. Эдгээр функцүүдийн нэг буюу хэд хэдийг ашиглах тохиолдолд бусад
функцүүдэд хэрэглэх санах ойг багасгаж болно. Хэрэв таны төхөөрөмж санах ой дүүрсэн гэсэн зурвас харуулбал,
хувааж хэрэглэдэг санах ойд хадгалаастай мэдээллээсээ устга.
Дижитал эрхийн менежмент
Агуулгын эзэмшигчид оюуны өмч, үүний дотор зохиогчийн эрхээ хамгаалахдаа янз бүрийн дижитал эрхийн
менежментийн (DRM) технологи ашиглаж болно. Энэхүү төхөөрөмж DRM хамгаалалттай агуулгад нэвтрэхийн тулд
янз бүрийн DRM программ хангамж ашигладаг. Энэхүү төхөөрөмжийн тусламжтай WMDRM 10, OMA DRM 1.0, OMA
DRM 1.0 forward lock, OMA DRM 2.0-ын хамгаалалттай агуулгад нэвтэрч болно. Хэрэв тухайн DRM программ хангамж
нь агуулгыг хамгаалж чадахгүй бол агуулга эзэмшигч DRM хамгаалалттай шинэ агуулгад нэвтрэх DRM программ
хангамжийн чадварыг хүчингүй болгохыг хүсэж болно. Ийнхүү хүчингүй болгох нь таны төхөөрөмжид байгаа DRM
хамгаалалттай агуулгын хүчинтэй хугацааг сунгахаас сэргийлж болно. Ийм DRM программ хангамжийг хүчингүй
болгох нь бусад DRM буюу DRM–ийн бус программаар хамгаалагдсан агуулгыг ашиглахад нөлөөлөхгүй.